uklash бүтсэн түүх (Meet the Founder)

2026 оны 02 сарын 15

uklash бүтсэн түүх (Meet the Founder)

UKLASH брэндийг 2018 онд Нима Пуриан анхны Eyelash Serum бүтээгдэхүүнээрээ үүсгэн байгуулсан бөгөөд уг серум нь удалгүй дэлхий даяар алдартай, ихээр хайрлагдсан bestseller бүтээгдэхүүн болсон. Өнөөдөр дэлхийн олон томоохон beauty influencer, алдартнууд сормуусны ургалтынхаа нууцыг энэхүү боломжийн үнэтэй бүтээгдэхүүнтэй холбон ярьдаг.

Сормуусны серумын найрлага боловсруулах чиглэлээр 15 гаруй жилийн туршлагатай, Швед улсад төрж өссөн Нима нь багаасаа хүрээлж байсан байгалийн гоо сайхны энгийн хэв маягаас урам авч, зах зээл дээрх хэрэгцээний орон зайг нөхөх зорилгоор UKLASH брэндийг бий болгосон.

Тэрээр хоёр эгчээсээ санаа авчээ. Тэд урт, өтгөн сормуустай харагдахын тулд хүнд маскара, хиймэл сормуус хэрэглэхээс өөр сонголт бага байгааг анзаарсан байна. Иймээс Нима тэдэнд сормуусаа байгалийн аргаар илүү урт, өтгөн харагдуулахад туслах бүтээгдэхүүн бүтээхээр зорьсон.

Өнөөдөр UKLASH брэнд нь мэргэжлийн түвшинд боловсруулсан, бодит бөгөөд байгалийн үр дүн үзүүлэх өргөн сонголттой бүтээгдэхүүний цуглуулгатай болсон нь брэндийн нэр хүнд, үнэнч хэрэглэгчдийн баазыг бий болгоход гол нөлөө үзүүлжээ.

Сүүлийн жилүүдэд гоо сайхны ертөнц хэт их чимэглэл, хиймэл трендээс татгалзан илүү энгийн, байгалийн төрх рүү чиглэж буй энэ үед UKLASH нь хэрэглэгчдэд өөрийн төрөлхийн гоо сайхныг арчилж, тодотгох боломжийг үргэлжлүүлэн олгосоор байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл